Итгэлцэл эдийн засгийн категори

Итгэл итгэлцлийн харилцаа анхааралд өртдөг боллоо.

Эдийн засгийн неоклассик сургаалд байгаагүй энэхүү ойлголтыг институциональ эдийн засгийн чиглэлд идэвхтэй ашиглаж, өнөөгийн төвөгтөө зарим асуудлын учир начрыг тайлах гэж оролдож байна.

Итгэлцлийн харилцаа нь төрөл бүрийн булхай, завшаанч байдлаас урьдчилан сэргийлэх, хоршил нэгдэлчлэлийн төлөв шинжийг тодорхойлох, трансакцийн зардлыг буруулах гм олон хүндрэлийг шийдэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой юм. Энэ утгаараа эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл болсон гэж үзэж болно. Ялангуяа, системийн харилцаа нь бүхэлдээ нуран унаж, шинээр бүрэлдэн зохион байгуулагдах зовлонт энэ үед итгэлцлийн харилцаа онцгой үүрэг гүйцэтгэх тухай судлаачид бичиж байна.

Итгэлцэл түүний тодорхой илрэл, хэлбэрийг судлах нь чухал боловч амаргүй юм. Учир нь уг ойлголт нь олон талт, дан ганц эдийн засгийн шинжлэх ухаан барахгүй. Итгэлцлийн асуудлыг философи, улс төр судлал, социологи, үйл хөдлөл гм шинжлэх ухаанд эртнээс, илүү гүнзгий хэлэлцэгдэж байсан хэдий ч эдийн засгийн шинжлэх ухааныг хамруулсан нэгтгэсэн дорвитой судалгаа одоо ч алга байна. Магадгүй хамгийн ярвигтай асуудал нь итгэлцлийн харилцааг хэмжих хэмжүүр нь ойлгомжгүй учраас хэрэглэгчдийн, үйлдвэрлэгчдийн итгэлийн индекс гм маш энгийн санал асуулгын дүнгээр дүгнэх гэж оролдож байна.

Цааш нь уншихИтгэлцэл эдийн засгийн категори

Элит сургуулиуд

Өөрөөр хэлбэл Гонгконгийн элсэгч дэлхийн 200 шилдэг сургуульд элсэх магадлал 18.2 хувь, шилдэг 500 элсэх магадлал 27.3 хувь байна. Шведийн төгсөгч дэлхийн шилдэг 200 элсэх магадлал 8.7, 500 элсэх магадлал бараг 20 хувь, шилдэг 1000 элсэх магадлал 23.9 хувь байна.

Авлига Mонголд

Авлигын талаарх иргэдийн хандлагыг эргэцүүлэхэд сонирхолтой зүйл ажиглагдана.

1990-ээд оны үед Монголын нийгэм шинэ тогтолцооруу шилжих гэж завгүй байлаа. Бөөн бөөн боломжууд гарч, шинээр бүрэлдэж буй зах зээлийн эдийн засаг үр ашиггүй төрийн өмчөөс хувийн хэвшлийн тогтолцооруу шилжихийг шаардаж байв.

Шилжилтийн энэхүү үйл явцыг хэрэгжүүлэхдээ коммунист гэгдэж байсан орон бүр нийгмийн бүх салаа мөчир, түвшиндээ алдаж эргэж буцаж байсан даг. Авлигын хэргүүдийн талаар хэвлэл мэдээллээр удаа дараа гарч байсан ч иргэд нэг их ойшоохгүй, тайвнаар хүлээн авч байсан. Нэг хэсэг нь амьжиргаагаа залгуулахын төлөө зүтгэж байсан бол нөгөө нь шинээр үүссэн боломжуудыг ашиглах гээд завгүй байв. 1990-ээд онд нийгмийн сэтгэл зүйг зовоож байсан асуудлыг харвал голдуу амьжиргааны түвшин доройтсон, боловсрол муудсан, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг байлаа.

Цааш нь уншихАвлига Mонголд

Ерөнхий сайдад асуулга тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлаар асуулга тавилаа. [pdf-embedder url=”http://blog.amarjargal.org/wp-content/uploads/2015/09/Асуулга-2015.09.08.pdf” title=”Асуулга 2015.09.08″]

НӨАТ-ын тухай хууль шинэчлэн батлагдлаа

Монгол Улс Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын багц хуулиудын ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль байдаг. 2014 оны 5 дугаар сард энэхүү хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр …

Цааш нь уншихНӨАТ-ын тухай хууль шинэчлэн батлагдлаа

Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ажлын талаар

Эрхэм гишүүд, ЕС, сайд нарын амрыг эрье, Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ажлын талаар товч мэдээлэл хүргэе. Амжилт: 1) Хан академийн 500 видеог орчуулж нийтэд хүргэсэн (http://mn.khanacademy.org) 2) Хан академийг ашиглах талаар сургалт эхэлсэн, ном, материалууд гарсан 3) 60 мянган үгтэй Монгол хэлний Онлайн вики толийг бэлтгээд байна (http://mn.wiktionary.org) Асуудал: 1) Төслийн санхүүжилт 2014 оны 10-р …

Цааш нь уншихНээлттэй мэдлэг боловсролын сангийн ажлын талаар

Бесы российской демократии

Эрхэм ээ,

Энэ тун сонирхолтой нийтлэл санагдав. Манай дүр төрх ч тод харагдаж байна. Эрхбиш нэгийг бодуулна байх хэмээн хүргэж байна. Линк нь: http://svom.info/entry/525-besy-rossijskoj-demokratii/

Р.Амаржаргал

Бесы российской демократии

ЗОЛОТУХИНА-АБОЛИНА Елена, ЗОЛОТУХИН Валерий

Публицистическая реплика

Должны откровенно признаться: предлагаемые читателям «Свободной Мысли» размышления авторов не являются результатом долгого, всестороннего исследования. Мы не предъявим заинтересованным лицам статистических данных, математизированных выкладок, многочисленных фактологических аргументов с именами, фамилиями и должностями. Говоря пушкинскими словами, перед вами скорее результат «ума холодных наблюдений и сердца горестных замет». Но поскольку мы пишем в журнал, чей идейный пафос совпадает с нашим собственным видением, то надеемся, что наши размышления будут встречены с пониманием.

Бесовство бюрократии

Тема бюрократии — таинственна и загадочна. Она вроде бы присутствует в социально-теоретической литературе, но в то же время как бы и нет. С одной стороны, она глубоко востребована, является насущной почти для любого человека не только в России, но и в других странах (рассказы о кошмарах «евробюрократии» регулярно поступают от тех, кто в призрачной надежде на скорое счастье отправился жить за рубеж).

Цааш нь уншихБесы российской демократии

Хууль баталж байгаа байдлыг өөрчлөх тухай

Хууль батлаж байгаа байдлыг өөрчлөх тухай

%d bloggers like this: