АН-ын 20 жилийн өмнөх алдааг МАН давтаж байна

Сайхан өвөлжиж байна уу. Улс төрөөс хэсэг холдож, амарч авав уу?

-Ер нь жаахан холдлоо. Гэхдээ ор тас мартаад, алга болсон гэх нь хаашаа юм. Хааяа чих тавьж л суулаа. 

-Саяхан л АН Р.Амаржаргалыг татвар хураамжаа төлдөггүй, намын ажилд оролцдоггүй гээд ҮБХ-ноосоо хаслаа гэж дуулдсан. Харин өнгөрсөн долоо хоногт намын дэд дарга болголоо. Та намын даргатайгаа уулзаагүй хоёр жил шахам болж байна гэсэн. Гэнэт дуудаад л намын дэд дарга болгочихов уу? 

-Тоглоом шоглоом болгоод хэлэхэд, би намаас хөөгдөөд, буцаж ирэхдээ дэд дарга болдог уламжлал тогтоож байна.

Хоёр дахь удаагаа ийм зүйл боллоо. Энэ удаа намын шинэ удирдлага санасан, төлөвлөснөөрөө ажиллаг, саад болоод яах вэ гэж бодоод намын ажлаас жаахан зай барьсан юм. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг харж байхад Р.Амаржаргал гэдэг хүнд нэр нөлөө, улс төрийн ямар нэг капитал байдаг бол түүнийгээ АН-д зориулах нь зүйтэй юм гэсэн бодол төрсөн. Тэгж байтал намын дарга энэ албан тушаалд ажиллаач гэсэн санал тавьж, үүнийг нь хүлээн авлаа. Үнэрхэж, элдэв янз болох юу байх вэ. Энэ саналыг хүлээж авахдаа хэн нэгэн хүнд дуртай, сайндаа биш, институцийг л харсан. Намын дарга Дорж, Дондог, хэн байх нь сонин биш. Намын дарга гэдэг институц л гэж харсан гэсэн үг. АН бол нэлээд төлөвшчихсөн, том институц шүү дээ. Тиймээс АН, АН-ын дарга надад санал тавилаа, түүнийг хүлээж авах ёстой гэж ойлгосон. Түүнээс С.Эрдэнэ гэдэг хүн санал тавилаа гэж хараагүй.

-Ийм явдал өмнө нь ч болж байсан тухай дээр цухас дурдлаа. 2004 онд бие дааж нэр дэвшсэний тань шийтгэл болгож, намаас хөөчихөөд, удалгүй урьж дэд дарга болгосон. АН яахаараа таныг хөөж туугаад, ямар үедээ урьж залаад байдаг юм бэ?

Цааш нь уншихАН-ын 20 жилийн өмнөх алдааг МАН давтаж байна

БИЗНЕС ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ УЛС ТӨРӨӨС ХОЛД, УЛС ТӨРД ОРСОН БОЛ ШИЛЭН БАЙ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өнөөдөр СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга хийж байна. Тэрээр улстөрчдийн хамаатан бизнес хийх эрхтэй, гэхдээ шударгаар бизнес хийж байвал нийгэм хүлээн зөвшөөрнө. Харин гарын үсгээрээ хөрөнгөжиж байгаа нь төрийг сүйрүүлж байна гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар өнөөгийн ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон улстөрчдийн талаар барих бодлогоор У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын жинхэнэ нүүр царай харагдана гэнэ.

-Сүүлийн үед ЖДҮХС-гаас улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд их хэмжээний зээл авсан талаар нийгэмд шуугиан үүслээ.

-Ний нуугүй хэлэхэд нарийн ширийн юмнуудыг мэдэхгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар манай дээд шатанд эрх барьж байгаа улстөрчдийн завхарлын тод илрэл. Энэ асуудал өчигдөр гэнэт үүсээгүй байх. Нэлээн удаан ужгирч байгаад өнөөгийн байдалд хүрэх шиг боллоо. Эндээс бид төрийн албаа зүгшрүүлж чадаагүй, улстөрийн намууд төлөвшөөгүй, төрийн албанд ажилладаг хүмүүсийн ёс суртахуун, ёс зүй яаж доошилсон, Монгол Улсын банк санхүүгийн тогтолцоо ямар түвшинд очсон, эдийн засгийн бодлого(хир байгаа нь)харагдаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд цаана нь юу байгааг сайн олж харах хэрэгтэй. Үүнтэй уялдуулаад хэлэхэд нүдэн дээр ил байгаа зээл авсан улсууд: зохион байгуулалттай гэмт хэргийн шинж харагдаад байгаа юм. Бүлэглэж хийсэн хэрэг юм болов уу гэсэн бодол надад төрөөд байна. Хэрэв тийм бол төр засаг, хууль хяналтын байгууллага төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс хаана, юунд зогсож байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Энэ асуудлыг нэг мөр шийдэж байж л асуудал цаашаа явна.

– Та тэгэж шийдэж чадна гэж бодож байна уу?

Цааш нь уншихБИЗНЕС ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ УЛС ТӨРӨӨС ХОЛД, УЛС ТӨРД ОРСОН БОЛ ШИЛЭН БАЙ

Монгол төрийн бодлогыг том компани, олигархи, мафиуд боловсруулж байна

-Сүүлийн үед та аль чигийн ном түлхүү харж байна вэ?

-Технологийн хөгжилтэй холбоотой номууд харж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбоотой номнууд нэлээд уншиж байна. Орчин цагийн ардчиллын философийн шинж чанартай зүйлсийг судлах гэж оролдож сууна. Ирэх жил бид ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэнэ. Ууж идэх арга хэмжээнүүдээс гадна Монголын ардчиллын сүүлийн 30 жилийн түүхийг үнэлж дүгнэсэн, анализ хийсэн, хийж бүтээсэн маань дэлхийд өрнөж байгаа трэндүүдтэй хэр зэрэг уялдаж буйг харсан, алин дээр нь нэг зүгт, алин дээр нь гажиж явааг анзаарч судалмаар санагддаг юм. Орчин үед ардчиллын үнэ цэнэ, утга учир, агуулга хэлбэрийн тухай асуудал янз бүрээр яригдаад байна л даа. Дэлхий даяар сүүлийн арваад жил ардчилал унтарч, ширгэлээ гэж яригдаж байгаа. Тоталитар шинж чанартай зүйлс газар авч байна. Ялангуяа засаглалын түвшинд. Тэр чигийн асуудлуудыг судалж уншиж явна. Уг нь болдогсон бол ардчиллын 30 жилийн ойгоор  АН болон Монголын улс төрийн хүчнүүд, төрийн холбогдох байгууллагууд энэ чигээр судалгаа шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгүүд зохион байгуулвал сайнсан.

Цааш нь уншихМонгол төрийн бодлогыг том компани, олигархи, мафиуд боловсруулж байна

ТЭЦ4 ба зарим санаа

Р.Амаржаргал 2018-09-20 90 оноос хойш эрчим хүчний салбар, түүний аюулгүй байдлыг хангах чиглэлд чамлахааргүй ажил хийгдэж үр дүнд хүрсэн. Гэсэн хэдий ч асуудал байгаа нь, ялангуяа бодлогын чанартай шийдэл хоцорч байгааг саяхны ТЭЦ4 доголдол харуулав. Үүнд:  энэ салбар хувийн өмч, өрсөлдөөн бүхий зах зээлийн хэлбэрт бүрэн шилжиж чадаагүй, төрийн монополь, эрх хяналтад инерцээрээ явна энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжийг байнга …

Цааш нь уншихТЭЦ4 ба зарим санаа

Тэнэглэхийн тухай 5 дүрэм

Тэнэглэхийн тухай 5 дүрэм гэж байдаг.  1976 онд Бэркли дэхь Калифорнын их сургуулийн эдийн засгийн түүхийн профессор Карло М. Циполла томьёолсон байдаг.  Энэ хүн итали гаралтай бөгөөд 2000 онд өөд болсон юм.  Түүнийхээр бол тэнэг хүмүүс их элбэг, маш иррационал, өөртөө нэг их хожоогүй мөртлөө бусдад гай тарьдаг ингэснээрээ нийгмийн нийт хожоог хумигдуулдаг.  Тэнэглэхийн эсрэг хамгаалалт байхгүй. Иймээс нийгэмд буй тэнэг бус-ууд нь тэнэгүүдээс илүү ихийг бүтээж байж л нийгэм оршино …

Цааш нь уншихТэнэглэхийн тухай 5 дүрэм

Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгохоор УИХ шийджээ

Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгохоор УИХ шийджээ

Демократия аас гүглократия д шилжиж байна. 

Нийгэм хэдий чинээ ардчилсан байна төдий чинээ тоталитар үзэл санаа хүчээ авч түүнийг хэрэгжүүлэгч нь сошиал сүлжээ болжээ. 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

17 дугаар жарны айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байж, монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь …

Цааш нь уншихСар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монголын төрд “Ядаж Амаржаргал шиг байгаарай” гэсэн стандарт бий болгочих юмсан гэдэг бодол бий

-Таныг сая нэг их хүнд сэдэв, тэр дундаа улс төр бодож толгой өвтгөх сонирхолгүй байгаа гэж хэлсэн болохоор ярилцлагаа хөнгөхөн сэдвээс эхлүүлье. Жишээ нь, Монголын топ моделийг жил бүр шалгаруулдаг “Гоёл” наадам байна. Та зургийг нь twitter-тээ тавьсан байсан?

-Үгүй яах вэ. Нэг их үзээд байдаггүй юм. Гол нь, эр хүнийхээ хувьд эхнэрээ баярлуулах хэрэгтэй биз дээ. Хааяа гоё сайхан үзвэр үзэхэд нь хань болж явж байгаа юм. Гэхдээ сүүлийн 2-3 жил тогтмол үзээд л байна.

-Танд ямар бодол төрж байна?

-Нэг зүйл ажиглагдаж байгаа нь манай загвар зохион бүтээгчид маш хурдан өсөж байна. Дизайнеруудын сэтгэж байгаа, уран сэтгэмж, бүтээлийн чансаанд асар том үсрэлт гарч байна. Тэрийг нь хараад хувьдаа маш их баярлаж байгаа. Ялангуяа эртний үүх түүхээ уншиж, судалж байгаа байдал, орчин цагийн хэв загварыг томьёолж шинээр гаргаж ирж байгаа нь маш гайхамшигтай. Бахархахаас өөр аргагүй. Эдийн засгийн бүхэл бүтэн бие даасан салбар гарч ирж байна гэж харж байгаа.

Энэ нь манай Монголын эдийн засагт их том бүтэц бий болох ирээдүй байна гэж бодогддог. Магадгүй манай монголчууд үүгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэлээн хэсгийг үйлдвэрлээд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа манай моделиуд чинь бас л том дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хэсэг болоод явж болно. Бас байж болох л хувилбар.

-Та бас тоо боддог байх нь. Тийм үү?

Цааш нь уншихМонголын төрд “Ядаж Амаржаргал шиг байгаарай” гэсэн стандарт бий болгочих юмсан гэдэг бодол бий

%d bloggers like this: