Хэлсэн үг

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг Улаанбаатар 2017-05-02 Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ, Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил, ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавараар АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх болсоноо албан ёсоор зарлаж байна. Би …

Цааш нь уншихХэлсэн үг

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

1998 оны 6-р сарын 29-нд буюу одоогоос 19 жилийн өмнө ийм зүйл яригдаж байжээ. Хүндхэн он жилүүд байжээ. Гэхдээ одоо ч гэсэн зарим санаа нь ач холбогдолоо алдаагүй л байна.

“ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Р.АМАРЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ

Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд тодорхой. Эдгээрийг ГХЯ, түүний системийн байгууллагуудад ажиллаж буй бид бүгдийн ажлын зорилго, удирдамж, үүрэг гэж ойлгож байна. Иймээс Монголын нэр хүнд, Монголд итгэх итгэл, Монголыг сонирхох сонирхол, гадаад бодлогын зорилтын хэрэгжилт нь бидний үйл ажиллагаа, хариуцлага, идэвх зүтгэл, санаачилга, чадавхи, мэдлэгээс шууд хамаарна.

Манай гадаад харилцаа идэвхтэй өрнөж, гадаад бодлогын шинэтгэл гүнзгийрч, яамны үйл ажиллагаа зохих түвшинд явж ирсэн. Үүнд яамны төв аппарат, дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа нийт ажилтны идэвх зүтгэл шингэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч бид шилжилт, дэвшил, эрчимтэй өөрчлөлтийн эрин үед амьдарч байгаа билээ. 21-р зуунд шилжин орох мөч хаяанд тулан ирээд байна. Улс орон бүр шинэ орчин, шинэ нөхцөлд зохицохыг эрмэлзэж байна.

Цааш нь уншихГадаад харилцаа, хамтын ажиллагаа

Эдийн засагч байна гэдэг бол…

Эдийн засагч байна гэдэг бол их чухал. Гэхдээ чухам юу юм вэ гэдгийг хүмүүс мэддэггүй юм. Юуны тухай ч яриад байгаа юм? Яах гэж ч яриад байгаа юм? Осолдолгүй нэг орлого, зарлага гэж байдаг, тэр хоёрын баримжааг нь хараад байж байвал эдийн засагч гэж бодоод байх шиг. Үнэндээ үгүй л дээ, эдийн засагч байна гэдэг бол миний ойлгож байгаагаар юуны өмнө эх орон, ард түмэн, нийгмээ гэсэн том сэтгэл байх ёстой. Яавал энэ улс орны амьдралыг аятайхан авч явах вэ? Яавал энэ нийгмийг зөв голдирогод нь оруулж, зөв чиглүүлж явах вэ? Яавал ард иргэдийн амьдрал ахуй дээшлээд байх вэ? Яавал нийгэмд тэр шударга ёс гэдэг нь байх вэ? Энэ бүх юм бол үндсэндээ эдийн засаг гэдэг ойлголтын үндсэн ухагдахуун юм. Бид нар бол макро эдийн засаг, микро эдийн засаг, эрэлт, нийлүүлэлт гэсэн ийм томьёонуудыг л эдийн засаг гэж ойлгодог. Үгүй ээ, нэр төр гэдэг бол эдийн засгийн ойлголт, үнэнч байна гэдэг бол эдийн засгийн ойлголт, шударга байна гэдэг нь бас эдийн засгийн ойлголт юм. Энэ бүх юмыг бид нар эдийн засгийн хэл рүү хөрвүүлж ойлгож, уншиж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн шинж юм шүү!

Жэк Ма илтгэл

2016 оны 7 дугаар сарын 27-ний өдөр Alibaba.com-г үүсгэн байгуулагч Жэк Магийн лекцийг хөтлөн явууллаа. Тэрээр залуучууд, бизнесменүүдэд сургамжтай сайхан илтгэлийг тавилаа. Зохион байгуулагч Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, Их Аварга Асашёорюү Д.Дагвадоржид талархал илэрхийлье.

Эх сурвалж:

http://news.gogo.mn/r/189625

Фото сурвалжлага:

https://www.facebook.com/amarjargalorg/photos/?tab=album&album_id=860690214064372

Цааш нь уншихЖэк Ма илтгэл

“Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж хэлсэн үг

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж үг хэллээ.

Цааш нь унших“Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж хэлсэн үг

Free Trade Agreement between Mongolia and US: Illusion or Reality

Free Trade Agreement between Mongolia and US: Illusion or Reality

The Paper Presented by Amarjargal Renchinnyam

At the Mongolia – US Bilateral Conference, Washington D.C

Feb 28-March 1, 2005

INTRODUCTION

FTA parades all over the world: the only country without FTA is Mongolia.

Цааш нь уншихFree Trade Agreement between Mongolia and US: Illusion or Reality

%d bloggers like this: